Ажлын анкет бичих талаар
正社員(せいしゃいん)
Их сургуулиа төгсөөд үндсэн ажилтан хэлбэрээр ажил горилох үеийн CV-г хэрхэн бичих вэ.
Сүүлийн жилүүдэд Япон компанийн хүний нөөцийн хэлтсийхэн人物重視採用. ( じんぶつじゅうしさいよう)гэдэг үг маш эрчимтэй хэрэглэх болсон. Энэ нь юу гэсэн үг вэ? Ур чадвар төгссөн сургуулиас илүү хувь хүний хандлага, зан төлөв, ёс зүйг чухалчилж ажилд авна гэсэн утгатай юм.
Таны мэдэж байгаачлан элит их сургууль төгсөөд том, нэр хүндтэй компанид ажилд орох нь нийтлэг Японы нийгмийг бага ч гэсэн өөрчилж, өөрөө идэвхи чармайлттай, мөрөөдөлтэй Япон, гадаад бүх хүнд боломж олгоно гэсэн зарчмыг олон компани баримталж эхэлсэн.
Тэгвэл өөрийгөө ямар хандлагатай, ямар зан ааштай, юу мөрөөддөг, хэн болохоо илэрхийлэх хамгийн эхний зүйл бол таны бичсэн анкет.
1. Нэр: 氏名(しめい)
Жиш: Dorj Gerel
ふりがな хэсэг дээр どるじ げれる
Хэрвээ анкетны загвар нь フリガナ гээд катаканагаар бичсэн байвал ドルジ ゲレル
гэж катаганагаар бичнэ.
2. Гэрийн хаяг, шуудангийн хаягаа залхууралгүй бүтэн бичих, ялангуяа зип код гэж хайгаад шуудангийн дугаараа олж бичээрээ. Дээд талд нь хаягаа хираганагаар бичих.
Email хаягаа дээр оруулсан бичвэрийг уншаад тохиромжтой хаяг бичээрэй.
3. Боловсролын түүх: Ахлах сургуулиасааа эхлэж бичиж болно.
Орсон жил төгссөн жилээ бичнэ. Хэрвээ Японд солилцоогоор эсвэл хэлний сургуульд сурсан бол ард нь хаалтанд (日本)гэж тодорхой бичиж өгөөрэй.
Ажилласан туршлагагүй дөнгөж их сургуулиа төгсөж байгаа бол ажлын түүхийг хоосон орхино. Цагийн ажлын туршлага ажилласан туршлагад тооцогддоггүй.
4.Сертификат: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын зэрэг, жолооны үнэмлэх, Tofel ийн шалгалтын оноогоо бичээрэй. ( арван жилд байхдаа шилдэг сурагч болсон, цэвэр бичигтэн зэрэг шагналуудаа оруулахгүй байж болно)
✴︎Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бол оруулаарай гэж зөвлөе.
5,7. Өөрийнхөө хичээллэдэг спорт, сонирхол, авъяас зэрэг хувь хүнийхээ чадваруудыг дурьдах хэсэг.
6. Ихэнхи компаниуд хамгийн сүүлд энэ хэсэгт 志望動機 буюу яагаад энэ компанид ажилламаар байгааг бич гэсэн байх нь олон.
Энэ асуултанд хариулахын тулд эхлээд өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ, яагаад ийм мөрөөдөлтэй болсон түүхээ бичвэл сайн.
Тухайн компаний талаар мэдээлэл цуглуулж танай компанийн энэ тал нь миний хиймээр байгаа зүйлтэй нийцэж байгаа тул би өргөдөл өгч байна гэх мэт логиктой бөгөөд олон жил нэг зүйлдээ үнэнч тууштай зүтгэж чадахаа илэрхийлвэл ер нь стандарт CV болно.
Чи хэн бэ гэдгээ ойгуулж чадвал сайн CV-д тооцогддог.
Яагаад энэ ажил өөрт нь чухал болохыг, хэзээ яаж өөрийгөө ялсан, үүнээс хойш юуг чухалчилж хичээнэ гэж бодож байгаагаа туршлагатайгаа холбоод илэрхийлж чадвал бичиг баримтын шалгаруулалтанд тэнцэх магадлал өндөртэй.
(зургийг японы)
https://doda.jp.consultant зөвшөөрөлтэйгөөр ашиглав, шууд хуулбарлаж ашиглах бол эх сурвалжид нь мэдэгдээрэй)